Бидний тухай

Эхлэл / Бидний тухай

aboutushome
 

“Модерн Гэр” ХХК нь Монгол гэр, тавилга, модон хийцийн бүх төрлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2005 онд байгуулагдан, салбартаа 9 дэх жилдээ тогтмол үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч томоохон байгууллагуудын нэгэн төлөөлөл болон ажиллаж байна.

Монгол уламжлалаар хөгжсөн үндэсний үйлдвэрлэл, технологио хөгжүүлэхийн хамт бид орчин үеийн загвар дизайны чиг хандлагыг хослуулан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахыг зорьж байна.

Мөн шинэлэг хийцийн сайжруулсан загвартай гэрүүдийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн үйлдвэрийн дэргэд бэлэг дурсгалын цех, интерьер заслын хэсгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бид ойрын хугацаанд Канад технологийн барилгын үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Компани нь мэргэшсэн, дадлага туршлага бүхий 30 үндсэн ажилчин, захиалга улирлын онцлогоос хамааран гэрээт ажилчдыг жилийн бүх улиралд ажлын байраар ханган, хэрэглэгчдийн захиалгыг чанартай цаг алдалгүй хүргэж өгөх тал дээр хүний нөөцөө нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго

Үндэсний уламжлалт соёлоо дээдэлж, хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжийг бүрдүүлэн, үндэстэн дамнасан тэргүүлэгч үйлдвэр болох

Зорилго

Монгол гэр, тавилга, модон эдлэлийн уламжлалт хэрэглээнд үндэслэсэн, байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчин цагийн хэрэглээ, шаардлагад нийцүүлсэн эко сууцны загваруудыг боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх, гадаад, дотоодын зах зээлд үндэсний Монгол гэрийн соёлыг дэлхийд, эх орондоо сурталчлах зорилготой. Мөн гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулахад хувь нэмэр оруулж хаягдал түүхий эд ашиглан дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэргээр үндэсний ногоон үйлдвэрлэлээ дэмжих нь бидний зорилго болно.

Бидний уриа

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Алсын хараа

Бид олон улсын зах зээлд гэр, гэрийн тавилга, модон бүтээгдэхүүн хийцийг орчин үеийн загварт нийцүүлэн борлуулах, олон улсын үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болно.

Эрхэмлэх үнэт зүйлс