Үйлдвэрийн салбар нэгжүүд

Эхлэл / Үйлдвэрийн салбар нэгжүүд


Захиргаа, аж ахуйн хэсэг

Удирдлагын оновчтой шийдвэр, бүтэц зохион байгуулалтын хувиарлалт үйлдвэрлэлийн менежмент, маркетингийн оновчтой бодлогын үндсэн дээр захиалагч харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхөд хүний нөөцөө зохистой удирдлага хувиарлалтаар ханган бүхий л чадвараа дайчлан ажилладаг хамт олон


Шахмал түлшний цех

Модны хаягдал үртсийг бусад шатамхай материалтай нийлүүлэн байгальд ээлтэй утаа бага ялгаруулах түлшийг үйлдвэрлэн гаргаж байна.


Мужааны цех

Мужааны цех  нь гэрийн мод, захиалгат модон тавилгын хийцийн чиглэлээр ажиллаж,  мэргэжлийн туршлагатай баг хамт олон модон бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэх , эцсийн бүтээгдэхүүнийг бэлтгэх, угсрах үйл ажиллагааг явуулдаг.


Будгийн цех

Мужааны цехийн хэсгээс бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн сонирхсон өнгө үзэмж, сонгосон хээний дагуу нийцүүлэн будах, хээлэх, лакдах зэрэг ажлыг уламжлалт гар арга болон шүрших дамжлагаар хийж гүйцэтгэдэг.


Оёдлын цех

Манай оёдлын цех нь өөрийн гэр үйлдвэрлэлийн бүхий л зөөлөн эдлэл болон уламжлалт гар хийцийн эсгийн бусад захиалгын бүтээгдэхүүнийг өнгө үзэмж, хэлбэр загвар, хэмжээс стандартыг баримтлан, цаг хугацаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Манай цехэд олон жилийн дадлага туршлагатай, эсгүүрчин, оёдолчид ажилладаг.


Механик засварын хэсэг

Тус хэсэг нь автомашин болон тоног төхөөрөмжийн засвараар мэргэшсэн баг хамт олон ажиллаж байна. Үйлдвэртээ орчин үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэх уламжлалт аргачлалыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Бэлэг дурсгалын цех

Манай бэлэг дурсгалын цех нь уран зураг, каллиграфи, сийлбэр, арьсан урлал, эсгий зүймэл урлал, үндэсний тоглоом, сувинер, акссесуар гэх мэт үндсэн үйл ажиллагаанаас гадна захиалгын бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэдэг.