Захирлын мэндчилгээ

Эхлэл / Захирлын мэндчилгээ

Эрхэм хэрэглэгч болон хамтран ажилладаг түншүүддээ

Монгол гэрийн тавилга, модон хийцийн салбартаа тэргүүлэгчдийн нэг “Модерн Гэр” ХХК-тай хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс болон манай бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч та бүхэнд баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

Бид анх 2005 онд анх 11 ажилчинтай үйлдвэрлэлээ эхлүүлж өдгөө өргөжиж захиргаа, мужаан цех, оёдлын цех, эсгийний цех,будгийн цех, уран зураг, сийлбэр, сувинерийн цех хэмээн салбар нэгжүүдэд хуваагдаж нийт 30 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдаад 10-аад жил болж байгаа манай компани Монгол үндэснийхээ гэрийг иж бүрэн тавилгын хамт Франц, Герман, Итали, Бельги, Казахстан,Орос Япон, Солонгос, зэрэг дэлхийн олон оронд экспортолж Монгол орныхоо нэгэн үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Дотоодын зах зээлд хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд, элчин сайдуудад гэр, гэрийн тавилга, орчин үеийн тавилгыг өнгө үзэмж, чанарын өндөр түвшинд тогтмол нийлүүлж нэр хүнд бүхий, баялаг туршлагатай болжээ.

Манай үйлдвэр нь техник, технологийн иж бүрэн шинэчлэлтийг үе шаттайгаар хийхийн сацуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид голлон анхаарсан нь ур чадвартай Монгол инженерүүд, ажилтан, ажиллагсдын маань хөдөлмөр, сэтгэлийн илэрхийлэл билээ.

Та бүхэнд “Модерн Гэр”ХХК-ийн хамт олны зүгээс эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.