Нийгмийн хариуцлага

Эхлэл / Нийгмийн хариуцлага

“Модерн Гэр” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, урлаг спорт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, аялал жуулчлал гээд эх орны амин чухал салбаруудын үйл ажиллагааг ивээн тэтгэж, харьяа байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажилласаар ирсэн билээ. Бид бүхий л үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллах болно.
Үүнд:

Бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар явуулах, нийгмийн хариуцлагын өндөр жишиг баримтлах Хүний эрхийг дээдэлж хэрэглэгчид, ажиллагсадын эрх ашгийг хамгаалах
Хууль, дүрмийг чандлан сахиулах Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ дээд зэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд авьяас чадвараа дайчлан ажиллах
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж,
хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах
Ажилчин, ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарч, сурч боловсрох нөхцөлөөр ханган ажиллах
Ажилчин, ажиллагсдын ая тухтай,
аюулгүй, ажиллах орчинг бүрдүүлэх
“Модерн Гэр” ХХК-тай харилцах, хамтран ажиллах
хэн бүхэнд эрх тэгш, шударгаар хандах

Бид ажилтан хамт олон, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, хэрэглэгч бүрийг хүндэтгэж, бизнесийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг.
Модерн Гэр ХХК- нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Мөн харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын хүрээнд шударга өрсөлдөөнийг дэмжиж, нягт хамтын ажиллагааг бий болгохын төлөө зорьдог бөгөөд хэрэглэгч нартаа соёлтой ухаалаг, зөв зохистой хэрэглээг таниулан сурталчилдаг. Цаашид олон нийтийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэнэ.

taniltsuulga